Хүйтний эрч чангарч байгаагаас мал зутрах шинжтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-10 21:42:52

Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 5-наас, 7-ны өдрүүдэд Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ суманд ажиллаж өвөлжилтийн байдалтай танилцлаа.

Халзан сумын малчид Дөхөмийн тал, Харваах Шаргын уулын орчимд отроор өвөлжиж байна.

Он гарснаас хойш хүйтний эрч чангарч байгаа учраас мал зутрах төлөвтэй болж үхэрийн хөл халцарч,  бог мал дороосоо ширвэгдэж эхэлжээ. Малчид өөрсдийн бэлтгэсэн өвс тэжээлийн нөөц  багасч байгаа учраас энэ талын дэмжлэг хэрэгтэй байгааг хэлж байлаа.

Баяндэлгэр сум баруун болон хойд талдаа цас ихтэй төв бригад, хонгорын хойд талд нөхцөл байдал хүндхэн болжээ. Сумын фондонд нөөцөлсөн өвсөө малчдад өгөөд дуусчээ.  Суманд боодол өвс 6000-7000 төгрөгийн үнэтэй байна малчид сумын ЗДТГ-аас бага өртөгөөр өвс авах хүсэлтээ байгаагаа сумын удирдлагадаа хэлжээ.

Аймгийн нөөцөөс өвөлжилт хүндэрч байгаа сумдад өвс үнэгүй олгоно сумд унаа болон тээвэрлэлтийн зардлаа хариуцах юм.

Түвшинширээ сумын малчид Хэнтий аймгийн Гал шар, Баянхутаг сумдад отроор өвөлжиж байна. Отрын хойд хэсэг сумаас 90 гаруй км-т голдуу бод малаа аваад гарчээ. Сумын нөөцөнд байсан 20 тн өвсийг малчдад өгөөд дууссан өвс тэжээлийн асуудал хүнд байгааг сумын удирдлагууд хэлж байлаа. Тус сум баруун болон хойд талдаа цас ихтэй байна.

А.Нарантунгалаг

 

相关新闻