Брокерын эрх олгох сургалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2016-01-06 17:11:19

Хөдөө аж ахуйн биржийн төв болон арилжааны танхимд энэ сарын 11-18-нд “Брокерын эрх олгох сургалт" болно.

Хөдөө аж ахуйн бирж ХХК нь “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн 5.1.5 болон “Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны ерөнхий журам”-ын 2.3-т заасныг тус тус үндэслэн тус сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Сургалт нь биржийн арилжааны зах зээлд оролцогчдод шаардлагатай мэдлэг олгох, цаашлаад мэргэжлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилготой юм. Сургалтаар арилжааны брокер, захиалгын брокер, барааны брокер гэсэн үндсэн 3 чиглэлээр эрх олгоно.

Тус сургалт нийт 5 хоног үргэлжлэх аж.

Б.Туул

相关新闻