АНУ-д өлсгөлөн, орон гэргүй хүний тоо өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-23 12:23:23

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын эдийн засаг удаан сэргэж буйн хажуугаар бага цалин, ядуурал, худалдан авах боломжтой орон сууцын хомсдол зэрэг хүчин зүйл хотын хүн амыг ядууралд хүргэж, 2015 онд тус улсын дийлэнх хотуудад өлсгөлөн, орон гэргүй хүний тоо өссөнийг судалгаагаар тогтоожээ.

Судалгаанд хамрагдсан АНУ-ын хотуудын 66 хувьд 2015 онд яаралтай хүнсний тусламжийг авах хүсэлт олширсныг тус улсын Хотын захирагчдын бага хурлаас 22 том хотод явуулсан судалгаагаар тогтоосон байна.

Мөн судалгаанд хамрагдсан хотуудад орон гэргүй хүмүүсийн тоо дунджаар 1.6 хувь өссөний дотор, хотуудын 58 хувьд нь орон гэргүй хүмүүсийн тоо өсөж, 42 хувьд нь буурсан байна.

Энэ жилийн судалгаанд Мэрилэндийн Балтимор, Иллинойс муж улсын Чикаго, Калифорнийн Лос-Анжелес, Пенсильванийн Филадельфи, Юта муж улсын Солт-Лейк, Калифорнийн Сан-Франциско, Вашингтоны Сиэтл, нийслэл Вашингтон зэрэг томоохон хотуудыг хамруулжээ.

Х.Аминаа

 

相关新闻