Дундаж наслалтыг улсын дундажид хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 16:42:19

Хөвсгөл аймгийг 2016-2030 он хүртэл хөгжүүлэх “Хөгжсөн Хөвсгөл” урт хугацааны хөтөлбөрт “Иргэн бүрийн эрүүл мэндийг хамгаалах, сэргийлэх, оношилох, эмчлэх, замаар дундаж наслалтыг улсын дундажид хүргэх зорилгын хүрээнд 5 зорилт 30 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болжээ.

Тус аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд дундаж наслалтын тоо буурсаар байгаа гэнэ. 2015 оны байдлаар дундаж наслалт эрэгтэй 64, эмэгтэй 68 байгаа бол улсын хэмжээнд эрэгтэй 64,9, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 72,2 байгаа гэнэ. Иймээс дундаж наслалтыг нэмэгдүүлэхийн тулд  эрүүл орчин бүрдүүлж, эрүүл иргэнийг олшруулж, зөв зан үйлийг төлөвшүүлж, амьдралын чанарыг сайжруулах, хувь хүн, гэр бүл , аж ахуйн нэгж, бусад салбар дундын  оролцоотой хүн амын эрүүл мэндийг, хамгаалж дэмжих, вакцин био бэлдмэлийн аюулгүй байдлыг хангаж, сайн дурын дархлаажуулалтыг өргөжүүлж, товлолын дархлаажуулалтын хамралтыг сайжруулах, эх хүүхдийн эрүүл мэндэд зонхилон нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлүүдийг арилгаж “ Эх хүүхдэд ээлтэй” байгууллага, баг, сум болгох хөдөлгөөнийг өрнүүлэх гэнэ.

Мөн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд салбар дундын түншлэлийн бодлогыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх, хүн амыг аюулгүй ус, хүнсээр хангах, агаарын бохирдлыг бууруулах, орчны ариун цэврийн байдлыг сайжруулахад чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлэхэд   салбар дундыг үйл ажиллагааг чиглүүлж, чадавхижуулж, хэрэгжилтийг хянаж, урамшуулах, хорт зуршил, осол гэмтэл, байгалийн голомтот өвчлөл зэрэг хүний зан үйлтэй холбоотой өвчлөлүүдээс сэрэмжлүүлэх үйл ажиллагаанд  хариуцсан салбаруудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг тусгаж өгчээ. 

Б.Гантуяа

相关新闻