ХӨВСГӨЛ: Үндэсний уламжлалт тоглоом наадгайгаар үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-11-14 12:07:21

Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт нутгийн иргэдэд үе дамжиж ирсэн ардын уламжлалт тоглоом наадгайг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, ардын уламжлалт тоглоом урлаачид бүтээгдэхүүнээ танилцуулах, худалдах боломжийг олгох зорилготой үндэсний уламжлалт тоглоом наадгайн үзэсгэлэнг нийтийн номын санд гаргалаа.  


Тус үзэсгэлэнд модон барын үүчүүр, шагай, сэнтий аравч зурхай бүхий шагайн харвааны иж бүрэн хэрэгсэл, уран нарийн сийлбэртэй хорол, алаг мэлхий, оньсон тоглоом болон монгол шатар зэрэг 15 сумын урлаачдын 40 гаруй бүтээл тавигдсан байна.


Монголчууд эрт дээр үеэс тоглоом наадгайгаар үр хүүхдүүдээ тоглуулж, хөгжүүлж ирсэн.


Тухайлбал, шагайн наадгайгаар бага насны хүүхдийн тоо тоолох, харааг хурцлах, гарын жижиг булчин зэргийг хөгжүүлэх нөлөөтэйгөөс гадна багаар ажиллах, хүлээцтэй болох, ангилан ялгах, ажиглаж мэдэх, авхаалж самбааг нэмэгдүүлэх хүмүүжлийн хамгийн шалгарсан арга хэрэгсэл болдог байна.

 




 

相关新闻