Баянцагаан сумын багачууд шинэ цэцэрлэгтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 14:57:28

Төв аймгийн Баянцагаан сумын багачууд 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгтэй боллоо.

12 сарын 14-ний өдөр үүдээ нээж, хүүхэд багачуудаа хүлээж авсан "Бүжин" цэцэрлэгийн  барилгыг "Людмила" ХХК орон нутгийн төсвийн 835 сая төгрөгийн хөрөнгөөр жилийн хугацаанд барьжээ.

Ашиглалтанд орсноосоо хойш 50 гаруй жилийн хугацаанд их засварт ороогүй барилга сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд хүндрэл учруулж байсныг  орон нутгийн удирдлага анхааралдаа авч, ийнхүү орчин үеийн шаардлагад нийцсэн цэвэр, цэмцгэр, тохилог байртай болгосон аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻