Э.Манал: Тусгай хэрэгцээт хүмүүсийн биш, харин эрүүл бүлгийн сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх шаардлагатай гэж боддог
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь “Лектор центр” судалгааны төвийн дэргэдэх “Хийдлийн ангууч” клубийн хүүхдүүд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Ирээдүйн ул мөр” үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалахад хувь нэмрээ оруулахаар сэтгэл нэгдсэн эдгээр хүүхдүүд үйл ажиллагааныхаа мэдээллийн ивээн тэтгэгчээр МОНЦАМЭ агентлагийг оролцохыг хүссэн юм. Клубийн ахлагч, Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн 11А ангийн сурагч Э.Маналаас энэ талаар тодрууллаа.
1670天