2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-12-04 22:55:13

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аар 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлалаа. Өвөрхангай  аймгийн эдийн засагт хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар голлох байр суурийг эзэлдэг. Дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувийг энэ салбараас нийлүүлдэг бол нийт иргэдийн 48 хувь нь энэ салбарт хөдөлмөрлөж байна.

“Хөдөө аж ахуйн салбарыг дэмжинэ гэж олон жил ярьж ирсэн боловч бодитой ахиц дэвшил гараагүй. Малчид маань хоёр жилд отор нүүдэл тасралтгүй хийж, маш их зардал чирэгдэл гарч байгаа. Өвс тэжээлийн үнийн дарамтад орж байгаа. Тиймээс энэ салбарыг онцгой анхаарч, дорвитой хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, олон нийтийн санаа бодлыг чиглүүлж, арга хэмжээ авч ажиллахгүй бол хүнд байгаа юм” хэмээн аймгийн Засаг дарга хэлж байлаа.

Өвөрхангай аймгаас нэн тэргүүний тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зорилгоор жил бүрийг зорилтот жил болгон зарлаж ирсэн уламжлалтай бөгөөд энэ нь улсын хэмжээнд жишиг ажил болжээ. 

相关新闻