ӨВӨРХАНГАЙ: Богд сум гурав дахь удаагаа “Мөнгөн буйл”-ын шагнал хүртлээ
Арвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Богд сумын 5 дугаар багийн малчин О.Түвшингийн хотонд өнгөрсөн жилийн 3 дугаар сард ингэ ихэрлэсэн юм. Ихэр ботго гаргасан ингэн тэмээг “мөнгөн буйл”-аар буйлладаг ёс уламжлалын дагуу аймаг, сумын удирдлагууд энэ сарын 23-ны өдөр хотонд нь очиж, ганган хүрэн ингийг мялаан малчин О.Түвшингийн гэр бүлд хүндэтгэл илэрхийллээ.
118天