Өвөлжилтийн эрсдэлийн үнэлгээ хийх ажлын баг Өвөрхангайд ажиллав
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос өвөлжилт хүндэрдэг аймгуудад ажиллаж, эрсдэлийн үнэлгээ хийх зорилго бүхий Шуурхай бүлгийг байгуулсан. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсууриар ахлуулсан ажлын баг Өвөрхангай аймагт ажиллаж, хөдөө аж ахуй болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил, мал, мах бэлтгэл, ковидын нөхцөл байдалтай танилцлаа.
1321天