ХӨВСГӨЛ: Томуугийн дэгдэлтийн улмаас нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглолоо
Мөрөн, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаа учраас аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 12-ноос ирэх оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл хичээл сургалтын үйл ажиллагаанаас бусад олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглолоо.
222天