ХӨВСГӨЛ: Мөрөн сумын ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаан эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаан Иргэний танхимд 96 хувийн ирцтэй эхэллээ.
Хуралдаанаар Мөрөн сумын 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны өнөөгийн байдал, 2025 оны төсвийн төслийг хэлэлцэн батална.
Мөн Мөрөн сумын
газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны
төлөвлөлтийн тухай, жендэрийн дэд салбар хороо байгуулах тухай зэрэг
асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж Мөрөн сумын ИТХ-ын дарга Л.Баярхүү хэллээ.