С.Мөнх-Эрдэнэ: Хүүхдүүд ээ, цахим орчинг хязгаартай ашиглаж, ном сайн уншаарай
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгт хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш гурван сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацааг хүүхдүүд янз бүрээр л өнгөрүүлж байна. Ихэвчлэн цахим орчинд өдрийг өнгөрүүлж байна гэхэд хилсдэхгүй. Тэдний төлөөлөл хэдий ч цахим орчинг эерэгээр ашиглаж, хүүхэд багачууд, үе тэнгийн найзууд, цаашлаад залуус ахмадуудыг хүртэл ном уншихыг уриалсан, номын ач тусыг сурталчилсан “Тархи цэнэглэгч” гэх номын клубын удирдагч С.Мөнх-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.Тэрээр, хүүхдүүдийг хорио цээрийн энэ үед цахим орчинг хязгаартай ашиглаж, ном сайн уншихыг уриалсан юм.
1888天