БНХАУ-ын 71 иргэн хөдөлмөр эрхлэхээр Сүхбаатар аймагт иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Сүхбаатар аймагт хөдөлмөр эрхлэхээр БНХАУ-ын 71
иргэн хилээр орж иржээ. Одоогоор тэд бүгд мэргэжлийн байгууллагуудын хяналт дор тусгаарлалтад байна. Эхний хоёр удаагийн шинжилгээгээр эдгээр иргэнээс коронавирус
илрээгүй, гурав дахь шатны шинжилгээний хариу хоёр хоногийн дараа гарна гэж
аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Дээрх тогтоолоор
Сүхбаатар аймгийн хоёр уурхайд нийт 95
ажилтан орж ирэх ёстой. Одоогоор "Цайрт минераль" ХХК-д 56, Эм Эл цахиурт овоон уурхайд 15 хүн ирсэн. Ажилчид хилээр
нэвтрэхдээ өөрийн улсдаа болон, хилээр нэвтрээд шууд ЗӨСҮТ-ийн явуулын
лабораторийн шинжилгээнд давхар хамрагдан, улмаар хариу хэвийн гэж гарсны үндсэн
дээр Сүхбаатар аймагт хүргэгдэн ирсэн байна. Одоо бүгд тус тусын уурхайн
байранд тусгаарлагдаж байгаа аж. Тусгаарлагдсанаас хойш долоо, 14 хоног тутамд
коронавирусний шинжилгээг авсан бөгөөд бүх хариу хэвийн буюу халдваргүй гэж
гарчээ. 21 дэх хоног дээр дараагийн шинжилгээг хийх бөгөөд үүгээр мөн хэвийн
гэж тогтоогдвол дээрх иргэд ажиглалтын байранд шилжих юм байна.