Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Сүхбаатар аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ 9 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймагт ажиллалаа.
Тэрээр
Баруун-Урт-Дарьганга чиглэлийн 60 км хатуу хучилттай замын ажлын талаар аймгийн
Засаг дарга Ж.Эрдэнэбаатартай дахин санал солилцсон бөгөөд энэ ажлыг даруй
эхлүүлье гэвэл нэн тэргүүнд зураг төсөв болон ТЭЗҮ-ийг боловсруулж бэлэн болгох
хэрэгтэйг анхаарууллаа.
Учир нь 2021 оны улсын төсвийг батлахад
хийж хэрэгжүүлэхэд бэлэн болсон төслийн хөрөнгийг эхний ээлжинд тусгана. Тиймээс
замын ажлын төсвийг батлуулахын тулд дээрх зүйлсийг хамгийн эхэнд хийх хэрэгтэй
гэсэн юм.
Харин үүний хариуд аймгийн Засаг дарга
Ж.Эрдэнэбаатар хэлэхдээ, энэхүү төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд орон
нутгийн зүгээс бүх талын дэмжлэгийг үзүүлж, хичээн ажиллахад бэлэн гэдгээ
илэрхийллээ.
Баруун-Урт-Дарьганга чиглэлийн 60 км хатуу
хучилттай замын зураг төсвийн ажлыг Зам тээврийн хөгжлийн төвтэй хамтран хэрэгжүүлэх
юм байна.