Сүхбаатар аймгийн хэмжээнд 3000 орчим хүн хэлмэгдэж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-09-10 22:09:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд 3000 орчим хүн хэлмэдүүлэлтийн хар шуурганд өртсөн байдаг. Цагаатгалын хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу хэлмэгдэгсдийн, одоо амьд сэрүүн байгаа хүүхдүүдэд 40-80 хүртэлх сая төгрөгийг нөхөн олгож эхэлсэн бөгөөд тус аймагт үүнд хамаарах 26 хүн байгаагаас 16-д нь дээрх нөхөх олговрыг олгожээ.

Хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөгсдийг санан дурсах, хүндэтгэх, гэгээн дурсгалыг нь мөнхжүүлэх өдрийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг Сүхбаатар аймгийн ИТХ-ын Ажлын алба, Цагаатгалын комисс, Эрдэнэмандал хийдтэй хамтран тэмдэглэн өнгөрүүллээ. Уг үйл ажиллагаанд хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдийн төлөөлөл болон иргэд, ЕБС-ийн сурагчид оролцсон юм. Тэд Монгол Улсын Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын хөшөөнд цэцэг өргөн, ном хурж, 108 зул өргөсөн юм

相关新闻