СЭЛЭНГЭ: Хилчдийн үндсэн үүргийг алдагдуулахад хүргэж байна
Сүхбаатар /МОНЦАМЭ/: Сэлэнгэ аймаг дахь ХЦ-ийн 0243-р ангийн захиргаанаас хилийн зурваст нутаглаж байгаа Алтанбулаг сумын Цөх багийн малчин иргэдтэй гурвалсан гэрээ байгууллаа. Тус гурвалсан гэрээг Хил хамгаалах байгууллага, малчин, тухайн сумын Засаг дарга болон багийн дарга нар хамтарч байгуулдаг байна.
Энэхүү гэрээний үндсэн зорилго
нь Монгол Улсын хилийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 149 дүгээр
зарлигийн хэрэгжилтийг хангах, улсын хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлөөс
урьдчилан сэргийлэх, хилчид иргэдийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоорондын
үйл ажиллагааг зохицуулахад оршдог байна.
872天