СЭЛЭНГЭ: Эрэгтэй тамирчид 4-р байрт шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-27 15:41:27

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улсын аварга шалгаруулах Бөхийн чөлөөт барилдааны U23 насны ангиллын тэмцээнд Сэлэнгэ аймгийн эрэгтэй баг тамирчид 4-р байрт шалгарчээ.

 

Монгол Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулсан уг тэмцээн энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.

Тус тэмцээнд 19 байгууллагын 133 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилалд тус бүр 10 жинд өрсөлджээ.

Тэмцээнээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат III-р сургуулийн сурагч Д.Золбаяр мөнгөн медаль, Орхонтуул сумын харьяат Спорт сургуулийн сурагч Г.Чинбат, Сүхбаатар сумын харьяат, Спорт сургуулийн сурагч О.Ууганцэцэг нар тус тус хүрэл медаль хүртсэн байна.

Мөн Г.Тэмүүжин, Д.Оргил, О.Өсөхбаяр нар 5-р байрт шалгарчээ.

Ингээд эрэгтэй багийн дүнгээр Сэлэнгэ аймаг 89 оноогоор 4-р байрт шалгарчээ.

相关新闻