СЭЛЭНГЭ: Олон жил орхигдсон эзэнгүй 50 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-01 12:08:45

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд ажиллалаа.


Ажлын хэсэг тус сумын нутаг Урт булгийн ам болон Нарангийн гол нэртэй газарт өнгөрсөн онуудад хийсэн 90 га талбайн нөхөн сэргээлтийн ажилтай танилцсан аж.  


“Кристайл топ майнинг” компани нь хууль бус алт олборлогч болон хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, байгалийн унаган төрхөө алдаж, олон жил орхигдоод байсан эзэнгүй нийт 50 га талбайд нөхөн сэргээлт хийсэн байна.


Тус компани нь 2023 онд хийхээр төлөвлөсөн уул, уурхайн ашиглалтын үйл ажиллагаанаас үүссэн эвдрэл бүхий 10 га газарт нөхөн сэргээлтийн ажлаа  эхлүүлээд байгаа ажээ. 

相关新闻