СЭЛЭНГЭ
СЭЛЭНГЭ: Хаврын анхны зочин яргуйн тухай
Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/.    . . . Яргуй чи минь яараад ирээ юу? Яруухан хавартаа золгоод ирээ юу? . . . хэмээх нэгэн сайхан дууны мөрүүд сэтгэлд уянгалах. Яргуй үнэхээр голын цөнг түрэхээр, эсвэл усны шувуудаа угтах гэж яаран ирдэг юм болов уу?Эсвэл хахир өвөл халаагаа өгч буйг илтгэж цасан дороос инээмсэглэн мэндэлдэг юм болов уу?Юутай ч энэ сайхан, сонин, содон, цэнхэртэх яргуй цэцгийн яаран ирдэг нууц соньхон. Яргуйн талаар судлаачид, эмч, мэргэжилтнүүд, ардын уламжлалт эм бариач нар өөр өөрийн өнцгөөс тайлбарлан, сонирхолтой баримт үлдээснийг ажиглахад байгалийн хүчит эмийн ургамал юм.   Мөн түүний анагаах увдисын талаар домог мэт ам дамжин тархсан түмний ярианаас сонсоход ямартаа ч анагаах хүч чадал ихтэй, байгалийн эмч, эм гэдэг нь үнэн бололтой. 
365天