СЭЛЭНГЭ: Хиймэл оюун ухаанд суурилсан цээжний рентген оношилгоог орон нутагт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны аравнэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. "Эрүүл
монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд сүрьеэгийн эрт
илрүүлэх үзлэгийг Сэлэнгэ аймгийн баруун бүсийн сумдад зохион байгууллаа.
Аймгийн ЭМГ-аас орон
нутагт зохион байгуулсан тус үзлэгийг хиймэл оюун ухаанд суурилсан цээжний
рентген оношилгооны тусламжтайгаар 1208 хүнд хийжээ.
Үзлэгээр 15-аас доош насны
хүүхдүүдэд сүрьеэ өвчний халдвар илрүүлэх зорилгоор туберкулины сорил
шинжилгээнд 105 хүүхэд хамруулсан байна.
Мөн дээрх үйл ажиллагааны
хүрээнд бүсийн орон нутгийн удирдлагуудад “Сүрьеэ өвчин ба нийгмийн
эрүүл мэнд” сэдвээр сургалт явуулсан байна.
7
хоногийн хугацаанд үргэлжилсэн энэхүү үзлэг оношлогоонд Сэлэнгэ аймгийн баруун
бүсийн Сайхан, Орхон, Сант, Орхонтуул, Баруунбүрэн сум, Номгон, Рашаант тосгон
хамрагдлаа.