СЭЛЭНГЭ: “Эрүүл монгол хүн” нээлттэй өдөрлөгийг өргөн хүрээнд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-05 13:46:26

Сүхбаатар, 2024 оны аравнэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг тэтгэх, бие бялдрыг чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийтийн эрүүл мэндийн томоохон үйл ажиллагаа юм.

 

Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний “Нээлттэй өдөрлөг”-ийг 11 дүгээр сарын 6-ны өдөр аймгийн Спортын ордонд зохион байгуулна.

 

Нээлттэй өдөрлөгөөр:

-“Тэрбум модны үндэсний хөдөлгөөн”-ий хэрэгжилт явцыг сурталчлах, тарьц суулгацын танилцуулга, мэдээлэл

-“Хүнсний хангамж” хүнсний аюулгүй байдал үзэсгэлэн худалдаа

-“Хөдөлгөөн эрүүл мэнд” үйл ажиллагаа

-Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийн үзэсгэлэн

ргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, үзлэг хийх “Эрүүл мэндийн отог” ажиллана.

 

Энэхүү үйл ажиллагааны үеэр Улаанбаатар хотоос нүд, шүд, хүүхэд, чих, хамар хоолойн нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийхээр төлөвлөжээ.

相关新闻