СЭЛЭНГЭ: Нийт нутгаар цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-13 09:25:33

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -5-10 градус, өдөртөө +2-3 градус хүйтэн байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -5-7, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

 

11 дүгээр сарын 14-18-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 15-нд бүх сумын нутгаар цас орно. Буcад хугацаанд хур тунадас орохгүй.

 

Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө -9-14 градус, өдөртөө -3+2 градус дулаан байна.

相关新闻