Ирэх сарын 1-нээс Эрдэнэт үйлдвэрийн техник, шинэчлэлтийн хоёр дахь том бүтээн байгуулалт эхэлнэ
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Д.Батлут 2016-2018 онд орон нутагт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчдад тайлагналаа. Уулзалтад аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн дарга нар болон тус үйлдвэрийн Ерөнхий захирал, дэд захирлууд оролцсон юм. Уулзалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийлээ.
2321天