Явган хүний замыг нэгдсэн нэг төлөвлөлт, загвараар хийж байна
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймаг 120 гаруй мянган хүн амтай бөгөөд үүний 98 хувь нь Баян-Өндөр суманд амьдарч байна. Тус сумын хүн амын нягтаршлаас улбаалж авто зам, явган хүний замыг өргөсгөх, нэмэгдүүлэх, засварлах ажлыг жил бүр улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийдэг. Энэ жил таван байршилд 1230 м явган хүний замыг сэргээн засварлахаар ажиллаж байна.
2255天