Такси үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд хяналт шалгалт хийж байна
Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын Засаг даргын Захирагчийн ажлын албанаас холбогдох мэргэжлийн байгууллага Авто тээврийн төв, Замын цагдаагийн тасагтай хамтран хот доторх нийтийн тээвэр болон зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд хяналт шалгалт хийх, мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг жолооч нарт хүргэх ажлыг энэ оны 2 дугаар сарын 10-наас эрчимжүүлж байна.
1204天