"Хилчид Улаанбаатар марафон"-д амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-05-31 13:31:10

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 28-нд Улаанбаатар хотод болсон "Хилчид Улаанбаатар марафон"-д олон улсын тэмцээнд Замын-Үүд дэх хурандаа Я.Түвшинбаатар захирагчтай цэргийн гавьяаны болон цэргийн гавьяаны улаан тугийн одонт хилийн цэргийн 0168 дугаар ангийн тамирчид амжилттай оролцлоо.

Тус тэмцээнд дэслэгч Г.Гүррагчаа 10 км-ийн зайн гүйлтэд 37.04 секунд замыг амжилттай туулж мөнгөн мeдаль, цомын эзэн болсон бол дэслэгч Т.Сарангэрэл 21 км-ийн зайд 1:32 минутын хугацаатай 15 дугаар байрт шалгарч дурсгалын хүрэл мeдаль, батламжаар шагнуулав.

Ташрамд дурдахад Замын-Үүд дэх хилийн цэргийн 0168 дугаар ангийн тамирчид хөнгөн атлетик болон спортын бусад төрлөөр улс аймагт олон удаа амжилт гаргаж байсан түүхэн уламжлалтай ажээ. 

相关新闻