Цэргийн төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг оношилгоо хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-05-16 13:43:32

Дорноговь/МОНЦАМЭ/. Энэ сарын 13-14-нд Дорноговь аймагт болсон Батлан хамгаалах яамны салбарын бодлого, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийн  үеэр Цэргийн төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийлээ.  

Цэргийн төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар амбулаторийн үзлэг 211, мэс засал тав, багажийн шинжилгээ 110 хүнд хийж, цэргийн насны 111 залуусын эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэж, нийт 437 иргэнд үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийжээ.

Мөн дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, чих хамар хоолой, шүд, нүд, эмэгтэйчүүд, зүрх судас, эхо, рентгений чиглэлээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай ажлын байранд нь туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Орон нутагт иргэдийн дунд зүрх судасны, хоол боловсруулах эрхтэн, осол гэмтэл, хавдрын зэрэг өвчлөл их байгааг эмч нар онцолсон байна. 


相关新闻