ДОРНОГОВЬ: Есөн суманд хур тунадас орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-11-07 11:28:05

Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ихэнх нутгаар хур тунадас, цас орлоо.


Эрдэнэ, Замын-Үүд, Хөвсгөл, Сайншанд, Мандах, Өргөн, Хатанбулаг, Улаанбадрах, Сайхандулаан суманд бороо, Айраг, Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх суманд хур тунадас, цас 0.0-3.0 мм хэмжээтэй оржээ.


Харин аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын энэ сарын 7-ны өглөөний 8.00 цагийн ажиглалтын бодит мэдээгээр Мандах, Хөвсгөл, Хатанбулаг сумын нутгаар үзэгдэл зогссон бол бусад сумын нутгаар бороо, цас үргэлжлэн орж байна.

相关新闻