Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлж байна
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн орон нутгийн төсвийн санхүүжилтээр тус аймгийн Цагдаагийн Шуурхай удирдлагын тасаг, Айраг сум дахь сум дундын Цагдаагийн тасаг, Хөвсгөл сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч нарын албан хэрэгцээнд “Аксент”, “Лада 2131”, “УАЗ 31512” маркийн тээврийн хэрэгслүүдэд шаардлагатай засвар үйлчилгээ болон авто машины богино долгионы станц, дуут гэрэл дохио, чанга яригч “POLICE” бичиглэл, суудлын бүрээс зэрэг тоног төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэжээ.
1239天