Зэрлэг амьтдын бэлчээр хамгаалах зорилгоор төмөр замын торыг хэсэгчлэн авав
Дорноговь/МОНЦАМЭ/. Зэрлэг амьтдын бэлчээрийг хамгаалах, амьдрах орчин хийгээд нүүдлийн замд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр төмөр замын торыг хэсэгчлэн авч нүүдлийн замыг чөлөөлөх төслийг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Монгол-Оросын ХХН УБТЗ, Байгаль зэрлэг, амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) хамтран “Оюу толгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр 2019 онд хэрэгжүүлж эхэлжээ.
1218天