Улсын баатар Н.Жамбаагийн нэрэмжит ангитай боллоо
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар Н.Жамбаагийн нэрэмжит тэнхимийг "Номундалай" цогцолборт байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улс болон ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны хэлтсийн дарга М.Өнөржаргал, "Номундалай" цогцолборын захиарал Ц.Алтангэрэл, Н.Жамбаа агсны ар гэрийн төлөөлөл, сургуулийн сурагчид оролцлоо.
2464天