Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-21 14:36:56

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн ерөнхий индекс 10 сарын байдлаар өмнөх сартай харьцуулсанаар 0.4 хувиар өсчээ. Үнэ ийнхүү өсөхөд голлож мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний барааны бүлгийн үнэ өссөн нь нөлөөлсөн байна.

Харин өмнөх оны жилийн эцэстэй харьцуулахад 4.8 хувиар өссөн нь хүнсний бараа, согтууруулах бус ундааны барааны бүлгийн үнэ, согтууруулах ундаа, тамхины бүлгийн барааний үнэ, тээврийн бүлгийн барааны үнэ өссөнтэй холбоотойгоор өсчээ.

10 дугаар сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ерөнхий индекс 6.3 хувиар өссөн байгаа нь голлож тээврийн бүлгийн барааны үнэ, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн барааны үнэ, боловсролын үйлчилгээний бүлгийн барааны үнэ, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн барааны үнэ өссөнтэй шууд холбоотой байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

相关新闻