MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

БАЯНХОНГОР: Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2025-10-13 16:51:07

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг “Гамшгийг биш тэсвэртэй байдлыг санхүүжүүл” уриан дор тэмдэглэж байна. 


НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1989 онд гаргасан шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг. Иргэдийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулах зорилгоор дэлхийн улс орнууд энэ өдөр нэгэн зорилгод нэгдэн тэмдэглэж байна.


Олон улсын өдрийг тохиолдуулан Баянхонгор аймгийн ОБГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран өдөрлөг зохион байгуулж байгаа бөгөөд өдөрлөгт аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр нарын удирдлагууд оролцож аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэхэд иргэд олон нийтийн ойлголт, хандлага туйлын чухлыг онцлов. 


Өдөрлөгийн хүрээнд аймгийн Онцгой байдлын алба хаагчид үзүүлэх сургалтыг иргэд олон нийт, хүүхэд залууст үзүүлэн таниулж байна.