ЖДҮ-ийн зээлийн үр дүнг хэлэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 14 дүгээр
хуралдаан энэ сарын 29-нд хуралдана.
Тус
хуралдаанаар аймгийн Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх чиглэл батлах
тухай, аймгийн 2019 оны төсөв батлах, аймгийн хэмжээнд 2019 оныг Гэр бүл,
хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай хэлэлцэх юм байна.
Мөн
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 2012-2017 онд олгосон зээлийн үр дүн,
эргэн төлөлтийн тухай, аймгийн боловсролын салбарын өнөөгийн байдал, цаашид
авах арга хэмжээний тухай, “Бэлчээрийг хамгаалах, зүй зохистой ашиглах” журам
шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.