Галын аюулгүй байдлыг сайтар хангахыг зөвлөлөө
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багт байшин шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 19-ний өдрийн 11:51 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 11:56 цагт очиж, 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан байна.
2400天