Шинийн 15-ны Буян хураах аялал найм дахь жилдээ боллоо
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол түмэн хаврын тэргүүн сарын билэгт сайн өдрийг сонгож буяны ном хуруулан, заяа буянаа даатган залбирдаг. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Эрдэнэцогт сумын Хачин ламын хийд, Соёлын төв хамтран жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр шашин урлагийн арга хэмжээг зохион байгууллаа.
2306天