Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2019-05-11 14:09:00
Баянхонгор /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн хот хоорондын зам өчигдрөөс эхлэн цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. 
Замын нөхцөл байдал, халтиргаа гулгаанаас шалтгаалан Өвөрхангай аймагт зам хааснаар өчигдөр 14:00,18:00 цагийн автобусууд саатаж байгаад өнөөдөр өглөө Баянхонгор чиглэлд гарчээ.
Өнөөдрийн байдлаар автозамд 2-4см мөсөн давхарга үүссэн бол зарим хунгар газраа 60-80см орчим цастай болоод байгаа аж. Мөн зарим газар үзэгдэх орчин  хязгаарлагдмал, явган шуургатай байгаа юм байна.
Иймд онцын шаардлагагүй бол хот хоорондын замд гарахгүй байх, шаардлагатай бол цаг агаарын нөхцөл байдлыг ажиглаж, сэрэмжтэй зорчихыг зөвлөж байна.
УЦУОША-ны мэдээллээр өнөө шөнө Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурах бол нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурах юм байна. Мөн нутгийн төв хэсгээр, маргааш өдөр говь талын нутгаар хур тунадас, цас орж шуурч сэрүүсэхийг анхаарууллаа. 
相关新闻