Сонгогдсон өрхүүдэд дулаалгын багцыг суурилуулж байна
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын "Угалз" болон "Цагаан чулуут" багийн 200 өрхөд CHIPS буюу Хоол бэлтгэл, халаалт, дулаалга, бүтээгдэхүүн үйлчилгээний (ХБХДБҮ) багцыг суурилуулж байна. Баянхонгор аймаг, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй "Утаагүй Баянхонгор" хөтөлбөрийн хүрээнд дээрх ажил өрнөж байгаа аж.
2038天