Амны хаалтыг дотооддоо үйлдвэрлэж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд нэг удаагийн болон шүүлтүүртэй амны хаалт ховорджээ. Тус нөхцөл байдалтай уялдуулан аймгийн ЖДҮ эрхлэгч иргэн ААН-үүд амны хаалт үйлдвэрлэж, аймгийнхаа ард иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахаар ажиллаж байна.
Даавуун амны хаалтыг 1500 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд үйлдвэрлэгчээс иргэнд шууд хүргэх нэг цэгийг байгуулахаар Баянхонгор сумын ЗДТГ-аас төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа аж.
Амны хаалтыг үйлдвэрлэгчээс 90981118, 88596150 дугаарын утсаар захиалан авах боломжтой юм байна.