АСУУЛТ НЭХСЭН ФАУСТ ДАХИН ТОГЛОГДОНО
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн бидний мэдэх драмын жүжгийн уламжлалт тавилт, өнгө төрхийг эвдсэн технологийн дэвшлүүд болон бусад хорь гаруй шинэ содон, сонирхолтой шийдлүүдийг багтаасан “Фауст” пост драмын жүжиг монголын тайзнаа хоёр жилийн өмнө анх тавигдаж байв. Тухайн орны театрын хөгжлийн зэрэг зиндааг илтгэж, Шекспир болоод сүүл үеийн сонгодогууд болох Беккетийн “Годог хүлээхүй”, Сартрийн “Оршуулаагүй үрэгдэгсэд”, Инескогийн “Хирс” зэрэг жүжгүүдтэй титэм хуваан эзэмшдэг бүтээлийн тоонд Германы суут зохиолч Гётегийн “Фауст” жүжиг яах аргагүй орно.
1700天