2262 хуудас бүхий "Монголын нууц товчоон: Иж судалгаа" номын нээлт боллоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс үндэстэн бүрт аж ахуй ба соёлын хөгжилт дэвшил, үүх түүх, гарал угсааг нь сийрүүлэн өгүүлсэн дурсгалт бичиг байдаг. Хойд хөрш болох Орос улсад л гэхэд “Игорийн хорооны үг” гэх арав дугаар зууны үеийн бүтээл буй бол Францад “Роланд баатрын дуулал”, Гүржид Руставелийн “Барсан хэвнэгт баатар”, харин эртний Грек “Илиада”, “Одиссэй” зэрэг зохиол, баатар туульс бий. Харин манай орны хувьд соёлын анханд тооцогдох бичгийн дурсгал нь “Монголын нууц товчоон” юм.
1665天