Ерөөлч магтаалчдын өвийг телевизийн цуврал нэвтрүүлгээр сурталчилна
Улаанбаатар/МОНЦАМЭ/. ШУА-ийн Хэл зохиолын
хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбараас МҮОНТ-ийн Түүх уламжлал, өв соёлын нэвтрүүлгийн редакцтай хамтран ерөөлч, магтаалчдын өв сангаар "Билиг билгийн дээж”
цуврал нэвтрүүлэг бэлтгэж байна. Энэ хүрээнд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нийслэлийн 9 дүүргийн болон 21 аймгийн 50 гаруй ерөөлч
магтаалчийг өнөөдөр урьж, уулзалт зохион байгууллаа.
1737天