Орон нутагт аман өвийн уламжлал, соёл судлалын цахим сургалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймагт "Аман өвийн уламжлалыг хадгалах, уламжлуулан хөгжүүлэх арга зам" орон нутгийн соёл судлалын цахим сургалтыг баасан гарагт зохион байгуулсан талаар Соёлын яамнаас мэдээллээ.
Соёлын биет бус өвийн эх
хэл, аман уламжлалын илэрхийллийн ай, түүнд багтах монгол аман зохиолын талаар үндсэн ойлголттой болох,
бүс нутгийн онцлогтой соёлын биет бус өв, аман өвийн олон янз байдлыг хадгалан
хамгаалах, сурталчлан дэлгэрүүлэх, ирээдүй залуу үе, хүүхэд багачуудад өвлүүлэн
уламжлуулах арга замыг хэлэлцэх зорилгоор тус сургалтыг Дорнод аймгийн Засаг
даргын Тамгын газар, Боловсрол соёл урлагийн газар, Шинжлэх ухааны академийн
Хэл зохиолын хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Дорнод аймгийн Боловсрол соёл
урлагийн байгууллагууд хамтран зохион байгуулжээ.
Сургалтад Дорнод
аймгийн соёл урлагийн салбарын 17 байгууллага, Ерөнхий боловсролын 26 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 31
цэцэрлэгийн 300 орчим ажилтан, албан хаагч, багш нарын төлөөлөл 92 цэгээс
цахимаар хамрагдаж байна. Сургалтыг нээж Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга
Б.Даваацэрэн, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Боловсрол, соёл,
урлагийн газрын дарга А.Нансалмаа нар үг хэллээ.
Сургалтад Шинжлэх ухааны
академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч
доктор (Ph.D) А.Алимаа “Монгол аман зохиолын үндсэн ойлголт: төрөл зүйл,
уламжлан хөгжүүлэх арга зам”, Соёлын өвийн үндэсний төвийн Бүртгэл мэдээллийн
газрын соёлын биет бус өв хариуцсан
мэргэжилтэн Ж.Насанжаргал “Дорнод аймгийн СББӨ, өвлөн уламжлагчдын
бүртгэл судалгаа”, Дорнод аймгийн Боловсрол соёл урлагийн газрын ахлах
мэргэжилтэн Л.Идэрбат “СББӨ-ийн өнөөгийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж буй ажил”,
Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын эрдэм
шинжилгээний ажилтан доктор (Ph.D) Б.Дайриймаа “Монгол аман үлгэр, түүнийг
уламжлан өвлүүлэх зарим арга”, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын
хүрээлэнгийн Аман зохиол судлалын эрдэм шинжилгээний ажилтан доктор (Ph.D)
Ч.Заяасүрэн “Монгол аман зохиолын бага төрлүүд болон дайралцааны тухай”,
Шинжлэх ухааны академийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор
(Ph.D) О. Шинэбаяр “Эх хэлний соёл: Үндэсний уламжлалт үг хэллэгийн өв”,
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн АЗСС-ын эрдэм шинжилгээний ажилтан докторант
Г.Батмөнх “Дорнод аймагт холбогдох ардын домгуудын тухай товч өгүүлэхэд” гэсэн
сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн байна.