Д.Зоригт:Циркчид нүүдлийн шувуу шиг гаднын орныг зорьж, Монголдоо уран бүтээлчгүй болох нь
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёл,
урлагийн газарт “Циркийн урлаг- Хамтын ажиллагаа” зөвлөгөөн болж
байна. 78 жилийн түүхтэй циркийн урлагийн салбар өнөөдөр царцанги
байдалд орж, уран бүтээлчид нь дэлхийн өнцөг булан бүрт таран ажиллаж
явааг энэ үеэр хөндсөн асуудлаар зөвлөгөөн эхлэв. Гадаад
харилцааны яамнаас Монгол Улсыг дэлхийд сурталчилсан урлаг соёлын
сурталчилгаанд циркчдийг урьж тоглуулахыг хүсдэг ч тэд дотоодод
олддоггүй, гадаадад бүр хаяггүй байдгийг ГХЯ-ны ГССХГ-ын захирал
Х.Мандахцэцэг онцлов.
2238天