Лимбийн өв соёлыг ЮНЕСКО-д бүртгүүлэх төсөл хэрэгжүүлж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШСЯ-ны Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Монголын Лимбэчдийн холбоо ТББ хамтран "Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь" төслийг 2019-2021 онд ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн явц, лимбэ сургалтын тухай өнөөдөр Театрын музейд үзэсгэлэн гаргаж, уулзалт зохион байгууллаа.
2218天