МУГЖ В.Оросоогийн 80 насны ойн хүндэтгэлийн тоглолт болно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол
Улсын гавьяат жүжигчин В.Оросоогийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан
“Алтан үеийн аялгуу” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 17-нд болно. Алтан
үеийн дуучин гэгдэх В.Оросоогийн хүндэтгэлийн тоглолтын талаар Монгол
Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач Ч.Буянхишиг, Монгол Улсын
гавьяат жүжигчин, дуучин У.Далантай, С.Ганзориг, Соёлын тэргүүний
ажилтан, дуучин Л.Баяр-Эрдэнэ нар мэдээлэв.
2226天