Алдартай хөгжмийн зохиолчдын сантай хамтран ажиллана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулийн захирал Х.Алтангэрэл, Хөгжмийн ухааны тэнхимийн эрхлэгч Ч.Энхбат нар “Шарав сан”, “Нацагдорж сан”, “Лувсанжамбын Мөрдорж сан”, “Лувсаншарав сан”, “Ц.Чинзориг сан” зэрэг Монголын алдартай хөгжмийн зохиолчдын нэрийг мөнхжүүлсэн сангуудын тэргүүн нарыг урьж уулзалт хийлээ.
2247天