"Сэргээе-урагшлая" сэдэвт азийн буддистуудын хурал болж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган энэ сарын 21-23-нд Улаанбаатар хотод болж байна. Бага хурлын нээлт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганы өмнөх талбайд болж, Энэтхэг, Солонгос, Орос, Шри-Ланка, Япон зэрэг улс орны 14 үндэстний 150 гаруй зочин, төлөөлөгч, сүсэгтэн олон оролцлоо.
2200天