“Бүтээлч Ази” олон улсын үзэсгэлэнг нээлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хувцас дизайны хамтарсан үзэсгэлэн өнөөдөр “Bluemoon” галерейд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд Монгол улс, БНСУ, БНХАУ, ОХУ, Узбекистан, Вьетнам, Тайвань, Пакистан улсын загвар зохион бүтээгч нарын 100 гаруй бүтээл тавигдсан байна. Энэхүү “Бүтээлч Ази” үзэсгэлэн нь жил болгон өөр өөр улс орнуудад хамтарсан үзэсгэлэнгээ гаргадаг, энэ жил Монголд анх удаа гаргаж байна. Үзэсгэлэн энэ сарын 24-28 хүртэл өөр, өөр байранд үргэлжилнэ.
2184天